ХАРЪЯА ЭМБ-УУД
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгуулахад бүрдүүлэх материал
Магадлалд орох байгууллагын бүрдүүлэх материалын жагсаалт
Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход бүрдүүлэх материалын жагсаалт
Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгосон ба сунгах байгууллагууд
Бүтэц зохион байгуулалт |
![]() |
![]() |
![]() |
АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ Аймгийн эрүүл мэндийн газар нь эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлыг удирдах чиг үүрэг бүхий төрийн захиргааны нэгж юм. Засаг захиргааны нэгж өөрчлөгдөх, хариуцах ажлын чиглэлээс хамааран салбарын удирдах дээд байгууллагын бүтэцийн дагуу өөр өөрөөр нэрлэгдэж бүтэц үйл ажиллагаа, хариуцах ажлын чиглэл үүрэг янз бүр байв. 1946 оноос Дундговь аймгийн эрүүл мэндийн салбарыг удирдах удирдлагын нэгжийн дарга албан ёсоор томилогдсон нь эмнэлгийн бус мэргэжилтэй Пэрэнлэй бөгөөд тухайн үед аймгийн эмнэлгийн хэлтэс хэмээн нэрлэж байжээ. Түүнээс хойш дараах нэршилээр үйл ажиллагаа явуулж ирсэн байна. Үүнд: · Аймгийн яамны Эрүүлийг хамгаалах хэлтэс 1946-1960 · Аймгийн Эрүүлийг хамгаалах газар 1960-1990 · Аймгийн Эрүүлмэнд, нийгэм халамжийн газар 1990-1991 · Аймгийн Эрүүл мэндийн газар 1991-1992 · Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн хэлтэс 1992-1993 · Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс 1993-1997 · Аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв 1997-1999 · Аймгийн Эрүүл мэндийн газар 1999 оны 09-р сараас эхлэн одоогийн бүтцээр ажиллаж байна. |