Эмийн бүртгэл

Sample image

Глобал


“ДОХ-ЫН ЭСРЭГ АНХААРЛАА ХАНДУУЛАХ ӨДӨР”-ИЙН ХҮРЭЭНД ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД “БИ СЭРГИЛЖ ЧАДНА, ХАРИН ТА” ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 06, Лхагва гариг, 16:31

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулах өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 2017 онд “Би сэргийлж чадна, Харин та” уриан дор тэмдэглэж байна.

Энэ өдөр Эрүүл мэндийн газраас аймгийн Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулиудын 8-12 дугаар ангийн сурагчдын дунд “Би сэргийлж чадна, Харин та” дэвжээ тэмцээнийг зохион байгууллаа.

Дэвжээ тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулиудын эмч, биологийн багш нар 8-12 дугаар ангийн сурагчдыг бэлтгэн баг болгон оролцуулж, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, чадвараараа өрсөлдөж, сурагчид маань нэг өдрийн чөлөөт цагаа мэдлэг хуримтлуулан өнгөрөөж БЗДХ болон ХДХВ/ДОХ-ын талаар үнэн зөв мэдээлэлтэй болон үе тэнгийнхэндээ жил бүрийн энэ өдөр ДОХ-ын эсрэг анхаарлаа хандуулахыг уриаллаа.

Дэвжээ тэмцээнд Ерөнхий боловсролын 5 сургуулийн 5 багийн 60 сурагчид мэндчилгээ, гэрийн даалгаварын үзүүлбэр тоглолт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдээллийн Powerpoint-ийг илтгэн тавьж, зохион байгуулагчдаас өгсөн даалгавруудыг биелүүлэн оролцон өрсөлдөж, Эрдмийн далай цогцолбор сургуулийн “Сэтгэлгээ” баг тэргүүн байр, Хүмүүнлэг сургуулийн “Мөнхийн тэмүүлэл” баг дэд байр, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 4-р сургуулийн “Сүлд” баг гутгаар байрыг тус тус эзлэж бусдыгаа хошуучиллаа.

Эрүүл мэндийн газар, аймгийн Улаан загалмай нийгэмлэгээс тэргүүлсэн багийн сурагчдад “Өргөмжлөл”, мөнгөн шагналыг тус тус олгож, тусгай байрын 2 сургуулийн багийн сурагчдыг урамшууллаа.

“БИ СЭРГИЙЛЖ ЧАДНА, ХАРИН ТА”