Эмийн бүртгэл

Sample image

Глобал


“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг зохион байгууллаа PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 12-р сарын 01, Баасан гариг, 11:11

Аймгийн Эрүүл мэндийн газраас Монголын сумын эмч мэргэжилтний холбоотой хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр аймгийн төвд зохион байгуулж явууллаа.

 

Сургалтанд Монголын сумын эмч мэргэжилтний холбоооны тэргүүн Ц.Ганхүү, гүйцэтгэх захирал Ц.Даваахүү, удирдах зөвлөлийн гишүүд Г.Пунцаг, Д.Чимэддолгор эмч нар ирж оролцон орон нутгийн шийдвэр гаргагч удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд дэлхий дахин, Монгол улсынсурьеэгийн өвчлөлийн өнөөгийн байдал, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр баримталж буй бодлого, чиглэлүүдийг танилцуулан, хэлэлцүүлэг хийж цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаануудад чиглэл, зөвлөмжийг өглөө.

Сургалтанд аймгийн удирдлагууд, 15 сумын Засаг дарга, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн дарга, сүрьеэгийн тусламж үйлчилгээ хариуцсан эмч, сүрьеэгийнсорьц тээвэрлэлт хариуцсан эмнэлгийн мэргэжилтнүүд 57 хүн, Говьсүмбэр аймгийн төлөөлөл 13 оролцогч нийт 70 хүн хамрагдлаа.


 

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 оны 12-р сарын 01, Баасан гариг, 11:35