Эмийн бүртгэл

Sample image

Глобал


БГХӨТТӨВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 1-р сарын 19, Бямба гариг, 08:34

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ


Сайн байцгаана уу ? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Зоонозын өвчин судлалын төв нь 1991 оны 7 сарын 15 -наас  Өмнөговь аймгийн БГХӨСГазраас  тусгаарлан  Дундговь  аймгийн ЭАХСудлалын хяналтын газрын харьяанд гоц халдвартын тасаг  нэртэйгээр их эмч, нян судлалын лаборант, ариутгагч жолооч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй анх байгуулагдсан.
1997 онд  Аймгийн ЗДТГазрын нийгмийн бодлогын хэлтсийн даргын тушаалаар Байгалийн Голомтот Халдварт Өвчин Судлалын алба болон өргөжиж нийгмийн бодлогын хэлтсийн харьяанд  аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. 2004 оноос ЭМГазрын даргын тушаалаар БГХӨТТөв болж,  2011 оноос  БГХӨСАлба , 2013 он Зоонозын өвчин судлалын төв гэсэн нэртэйгээр Дундговь аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд үйл ажиллагаа явууж байна.
Тус төв нь 2004 онд Аймгийн төвийн хойд талд 4 өрөө байр авч  2005 онд их засвар, 2009 онд лабораторийн өргөтгөл хийж цэвэр, бохир ус, төвлөрсөн халаалтанд  холбогдсон.
Зоонозын өвчин судлалын төв  нь байгалийн голомтот,  зоонозын халдварт өвчний тохиолдол дэгдэлтэнд лабораторийн оношлогоо, хариу арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, байгалийн голомтот, зоонозын халдварт өвчний эрсдэлт хүчин зүйлийг тандах, хянах, урьдчилан сэргийлэлт болон голомтын ариутгал халдваргүйтгэл, мэргэчгүйтгэл, шавьжгүйтгэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр ажиллаж байна.
Мөн байгалийн голомтот зоонозын халдварт өвчин галзуу, боом, тарваган тахал, хачигт халдварын талаарх цаг үеийн мэдээлэл болон урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа, зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтэнгүүд, ард иргэдэд сурталчилгааны материал болон бусад  телевиз радио мэдээллийн хэрэгслээр дамжуулан тогтмол хүргэдэг.
Зоонозын өвчин судлалын төв нь сүүлийн жилүүдэд шинээр хачигт халдварын байгалийн голомт, хүн амын дундах тандалт судалгааг Адаацаг, Дэлгэрцогт, Сайнцагаан сумдын нутгуудад хийж хачигт риккетсиозийн байгалийн голомт болон хүн амын дунд халдваржилттай болохыг тогтоогоод байна.
Зоонозын өвчин судлалын төв нь нян судлагч их эмч, биологич, зоо лаборант, ариутгагч, нягтлан , жолооч , харуул хамгаалалтын ажилтан гэсэн албан тушаалд олон жил ажилласан  дадлага, туршлагатай, ур чадвар сайтай мэргэжилтэнгүүдтэй.

Тус төвийн мэргэжилтэнгүүд  нь  Гоц халдвартын мэргэжил эзэмшүүлэх болон дээшлүүлэх  сургалтанд биологич,  нян судлалын их эмч , амьтан судлалын лаборант,  ариутгагч  ,  Казахстан улсад зохион байгуулагдсан сургалтанд биологич, зоо лаборант нар тус тус  хамрагдсан.
Манай байгууллага нь иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шаардлагатай мэдээлэл зөвлөмжөөр хангаж ажиллана .

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВИЙН ХАМТ ОЛОН


ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ
УТАС:70592521, 99052973, E-mail хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 5-р сарын 28, Лхагва гариг, 07:38