Эмийн бүртгэл

Sample image

Глобал


УАУТӨВ PDF Хэвлэх И-мэйл

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ТӨВ

Дундговь аймгийн Уламжлалт анагаах ухааны төв нь 1990 оны цагаан морин жилийн намрын дунд сарын арван долоонд байгууллагдан амбулаторийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхлээд 1996 оноос 25 ортой тасаг, 2004 оноос биеэ даасан төв болон өргөжин 20 ортой амбулатори ба хэвтэн эмчлүүлэх хэсэгтэй, хэрэглээний халуун устай, камерийн системтэй, галын дохиоллын системтэй төвлөрсөн усан хангамжтай зориулалтын эмнэлгийн байртай уламжлалт анагаах ухааны хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байгаа гуравдахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг юм. Манай хамт олон Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг орон нутагт хэрэгжүүлж эмчлүүлэгч үйлчлүүлэгчдээ дээдлэн тэдний тав тухтай байдлыг ханган, ёс зүйтэй төлөвшсөн мэргэжлийн ур чадвартай эмч мэргэжилтнээр үйлчилж байна. Та бүхнийг хүндэтгэн хүлээн авахад манай үүд хаалга үргэлж нээлттэй, угтан авч эмчилгээ үйлчилгээг явуулах болно.

 

Уламжлалт анагаах ухааны төвийн хамт олон 2017 он

ЭРХЭМ ЗОРИЛГО: Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай хослуулан хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эмнэлэгийн тусламж үйлчилгээг чанартай бүгдэд хүртээмжтэй байлгах

 

Бүтэц үйл ажиллагаа


Уламжлалт анагаах ухааны төв нь амбултори,больницоор дор дурьдсан нэр төрлийн эмчилгээ үйлчилгээг хийж байна.Судас барьж оношлох уламжлалт аргыг хэрэглэхээс гадна шаардлагатай тохиолдолд онош тодруулах лабораторийн шинжилгээ,рентген,эхо зэрэг техникийн тусламжтай оношоо баталгаажуулдаг.

  • Зүү эмчилгээ,цахилгаан зүү
  • Сүүн ба тосон бариа,бүтэн биеийн бариа,хэсэг газрын бариа
  • Төөнө /цахилгаан,янжууран/
  • Хануур,самнуур,шивүүр,сам соруул
  • Монгол тан эм,талх эм,үрлэн эм,дан эм
  • Халуун жин тавих
  • Гар засал зэргийг хийхээс гадна нийгмийн эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч уламжлалт аргаар өвчнөөс сэргийлэх идээ ундаа, явдал мөрөө зөв зохицуулж сургах, дөрвөн улирлын хооллолт,” хүн бүр хувийн аяга халбагаа хэвшүүлж сургах” зэрэгт гол анхаарлаа хандуулан ажилладаг. Амбулаторийн үзлэг, эмчилгээ үйлчилгээ өдөртөө 70-аас доошгүй хүнийг хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай. Больницын хэвтүүлэн эмчлэх 25 ортой өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Facebook: хуудас:  Дундговь Уламжлалт эмнэлэг

Санал хүсэлт
Иргэд үйлчлүүлэгч та бүхний саналыг   цахимаар , утсаар , бичгээр , биеэр хүлээн авна.

Холбоо барих утас: 70592568, 88016198,99686522
e-mail хаяг: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Facebook: хуудас:  Дундговь Уламжлалт эмнэлэг

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 12:01