Эмийн бүртгэл

Sample image

Глобал


Нэгдсэн эмнэлэг PDF Хэвлэх И-мэйл

 

НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

Эрүүлийг хамгаалахын домогт сайд, гавъяат ажилтан Гүржавын Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд байгуулагдсан.

АЛСЫН ХАРАА

Ёс зүйг эрхэмлэсэн чадварлаг боловсон хүчин бүхий, чанар стандартын шаардлага хангасан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг оношлогоо эмчилгээний төв болон хөгжих

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Ээлтэй орчин, шуурхай үйлчилгээ, Эрт оношлогоо, Эрчимтэй эмчилгээ, Идэвхтэй хяналт.

ЗОРИЛТ:

Мэргэжлийн ур чадвартай, ёс зүйн төлөвшилтэй, ажиллах чин эрмэлзэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрэгцээ газар нь хүрэлцээтэй тоогоор ажиллуулах эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Аймгийн хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сумын эмнэлгийг мэргэжлийн арга зүйн зөвлөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, хөдөөгийн хүн амд хоёрдогч шатлалын лавлагаа, тусламжийг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, анагаах ухааны их дээд сургуулиудын оюутнуудын дадлага, сургалтыг зохион байгуулах

БИДНИЙ БАХАРХАЛ

Манай хамт олны дунд МУ-ын Хүний гавъяат эмч 1, Алтан гадас одонт 6, Хөдөлмөрийн хүндэт медальт 4, ЭХ-ын Тэргүүний ажилтан цол тэмдэгтэн 80, ЭМЯ-ны Жуух бичигтэн 103, Дундговь аймгийн Манлай-Тэргүүний хүн 6, Аймгийн Шилдэг залуу мэргэжилтэн 2, Хүндэт донор 6, Алтан гарт сувилагч 27 ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧАДАВХИ

Тус эмнэлэгт клиникийн профессор цолтой 7. Тэргүүлэх зэрэгтэй эмч 4,ахлах зэрэгтэй 10,тэргүүлэх зэрэгтэй эмнэлгийн тусгай мэргэжилтэн 9,ахлах зэрэгтэй 22 ажилладаг. Эмч эмнэлгийн мэргэжилтний   30,4 % нь мэргэжлийн зэрэгтэй. Жил бүр эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ОПБХ-ыг хийж хэвшүүлснээр судлаачдын тоо өссөр байна.

Тус эмнэлэг нь 12 тасгийн зохион байгуулалтай. Амбулатороор 22 нарийн мэргэжлийн кабинет ажиллаж байна. 217 эмч ажиллагсадтай, Их эмч, эм зүйч 58, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 91, үйлчилгээний ажилтан 68. Нийт 130 ортой. Жилдээ дундааж 5702 орчим хүн хэвтүүлэн эмчилж 42,623 ор хоног ашигладаг. 114 алсын дуудлага, 6619 орчим ойрын дуудлага авч үйлчилдэг ба ......... орчим мэс засал хийж 817 орчим эх төрдөгийн 80 орчим хувь нь хөдөө сумнаас ирдэг. Эхчүүдийн амрах байраар 163 орчим хөдөө сумын болон эмзэг бүлгийн жирэмсэн эхчүүдийг хүлээн авч үйлчилдэг.

Амбулатороор жилдээ 75997 хүнд үзлэг хийж 21681 цус, шээсний, 28225 орчим биохими, 8982 орчим сериологи, 12091 гаруй хүнд рентген шинжилгээ, 4752 орчим хүнд ЭХО оношлогоо хийж 89,200 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэж байна.

Эрүүлийг хамгаалахын домогт сайд, гавъяат ажилтан Гүржавын Тувааны нэрэмжит Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд байгуулагдсан.

АЛСЫН ХАРАА

Ёс зүйг эрхэмлэсэн чадварлаг боловсон хүчин бүхий, чанар стандартын шаардлага хангасан нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг оношлогоо эмчилгээний төв болон хөгжих

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Ээлтэй орчин, шуурхай үйлчилгээ, Эрт оношлогоо, Эрчимтэй эмчилгээ, Идэвхтэй хяналт.

ЗОРИЛТ:

Мэргэжлийн ур чадвартай, ёс зүйн төлөвшилтэй, ажиллах чин эрмэлзэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүдийг хэрэгцээ газар нь хүрэлцээтэй тоогоор ажиллуулах эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

Аймгийн хүн амд үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, сумын эмнэлгийг мэргэжлийн арга зүйн зөвлөмжөөр хангах, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах, хөдөөгийн хүн амд хоёрдогч шатлалын лавлагаа, тусламжийг үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, анагаах ухааны их дээд сургуулиудын оюутнуудын дадлага, сургалтыг зохион байгуулах

БИДНИЙ БАХАРХАЛ

Манай хамт олны дунд МУ-ын Хүний гавъяат эмч 1, Алтан гадас одонт 6, Хөдөлмөрийн хүндэт медальт 4, ЭХ-ын Тэргүүний ажилтан цол тэмдэгтэн 80, ЭМЯ-ны Жуух бичигтэн 103, Дундговь аймгийн Манлай-Тэргүүний хүн 6, Аймгийн Шилдэг залуу мэргэжилтэн 2, Хүндэт донор 6, Алтан гарт сувилагч 27 ажиллаж байна.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ЧАДАВХИ

Тус эмнэлэгт клиникийн профессор цолтой 7. Тэргүүлэх зэрэгтэй эмч 4,ахлах зэрэгтэй 10,тэргүүлэх зэрэгтэй эмнэлгийн тусгай мэргэжилтэн 9,ахлах зэрэгтэй 22 ажилладаг. Эмч эмнэлгийн мэргэжилтний   30,4 % нь мэргэжлийн зэрэгтэй. Жил бүр эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтний ОПБХ-ыг хийж хэвшүүлснээр судлаачдын тоо өссөр байна.

Тус эмнэлэг нь 12 тасгийн зохион байгуулалтай. Амбулатороор 22 нарийн мэргэжлийн кабинет ажиллаж байна. 217 эмч ажиллагсадтай, Их эмч, эм зүйч 58, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтэн 91, үйлчилгээний ажилтан 68. Нийт 130 ортой. Жилдээ дундааж 5702 орчим хүн хэвтүүлэн эмчилж 42,623 ор хоног ашигладаг. 114 алсын дуудлага, 6619 орчим ойрын дуудлага авч үйлчилдэг ба ......... орчим мэс засал хийж 817 орчим эх төрдөгийн 80 орчим хувь нь хөдөө сумнаас ирдэг. Нхчүүдийн амрах байраар 163 орчим хөдөө сумын болон эмзэг бүлгийн жирэмсэн эхчүүдийг хүлээн авч үйлчилдэг.

Амбулатороор жилдээ 75997 хүнд үзлэг хийж 21681 цус, шээсний, 28225 орчим биохими, 8982 орчим сериологи, 12091 гаруй хүнд рентген шинжилгээ, 4752 орчим хүнд ЭХО оношлогоо хийж 89,200 литр цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эмчилгээнд хэрэглэж байна.

 

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 3-р сарын 27, Мягмар гариг, 11:58