Эмийн бүртгэл

Sample image

Глобал

Хэдэн зочин онлайнд байна вэ

Манайд 22 зочид онлайн

Тоолуур

voucher codes


“Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа”- зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
2016 оны 12-р сарын 12, Даваа гариг, 01:14

Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2016 онд дэвшүүлсэн “Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулж хавдрын өвчлөл, эндэгдлийг бууруулъя” зорилтот ажлын хүрээнд Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг 2016 оны 12 сарын 09-ны өдөр Эрүүл мэндийн газрын “Эрүүл амьдрах ухаан” сургалтын төвд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...
 
Аймгийн Нэгдсэн эмнэлэг шинэ Рентген аппараттай боллоо
2016 оны 11-р сарын 17, Пүрэв гариг, 07:09

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Рентген аппаратны асуудлыг Эрүүл мэндийн яаманд 2015 оноос хойш удаа дараа хүсэлт тавьсны үндсэн дээр шийдвэрлэн, улсын төсвийн 169 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар аналоги системтэй Рентген аппараттай болж, 2016 оны 11-р сараас эхлэн оношилгоонд ашиглаж эхэллээ.

Дэлгэрэнгүй...
 
“ТАРАГ” төсөл хөтөлбөр хэрэгжиж байна
2016 оны 11-р сарын 16, Лхагва гариг, 07:13

Эрүүл мэндийн газраас санаачлан орон нутгийн ДЗОУБ-тай хамтран “Тараг” төсөл хөтөлбөрийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 8 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж эхэллээ. Төсөл хөтөлбөрт 6-24 сартай 20 хүүхдийг хамруулсан бөгөөд төслийн гол зорилго нь хүүхдийн өсөлт хөгжлийг дэмжих, хоол тэжээлийн дутлаас сэргийлэхэд чиглэгдэж байгаа болно.

Дэлгэрэнгүй...
 
“ Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын судалгааны сорьц авах, хадгалах, тээвэрлэх” сэдэвт сургалтыг хийлээ
2016 оны 11-р сарын 16, Лхагва гариг, 07:08

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгуудын Эрүүл мэндийн газар, Статистикийн үндэсний хороо хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд 6 сартайгаас 35 хүртэлх насны иргэдийн дунд “Улаанбурхан-улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгаа”-г Улаанбаатар хот, 21 аймгийн 6030 өрхийн 6 сартайгаас 35 хүртэлх насны нийт 3984 хүнийг хамруулан зохион байгуулж байгаа билээ.

Дэлгэрэнгүй...
 
Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд хэрэгжиж буй удирдамж, заавар, журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.
2016 оны 11-р сарын 15, Мягмар гариг, 08:36

Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/83 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээнд “Дэмжлэгт хяналт”-ыг хийлээ. Тушаалд заагдсаны дагуу эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр батлагдсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, эмнэлзүйн удирдамж, журам, зааврын мөрдөлтөнд хяналт , үнэлгээ хийх ажлыг 12 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 57-с 10

ХЭРЭГТЭЙ ХОЛБООСУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер

Эрүүл мэнд

Теле хичээлийн материал

ЭМСХХ