Эмийн бүртгэл

Sample image

Глобал

Хэдэн зочин онлайнд байна вэ

Манайд 18 зочид онлайн

Тоолуур

voucher codes


“ Улаанбурхан, улаануудын эсрэг дархлал тогтцын судалгааны сорьц авах, хадгалах, тээвэрлэх” сэдэвт сургалтыг хийлээ
2016 оны 11-р сарын 16, Лхагва гариг, 07:08

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, аймгуудын Эрүүл мэндийн газар, Статистикийн үндэсний хороо хамтран Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд 6 сартайгаас 35 хүртэлх насны иргэдийн дунд “Улаанбурхан-улаануудын эсрэг дархлал тогтцын түвшингийн судалгаа”-г Улаанбаатар хот, 21 аймгийн 6030 өрхийн 6 сартайгаас 35 хүртэлх насны нийт 3984 хүнийг хамруулан зохион байгуулж байгаа билээ.

Дэлгэрэнгүй...
 
Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээнд хэрэгжиж буй удирдамж, заавар, журмын хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүдийг нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрууллаа.
2016 оны 11-р сарын 15, Мягмар гариг, 08:36

Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/83 тоот тушаалын хэрэгжилтийг хангаж, эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эх, хүүхдэд үзүүлж байгаа тусламж, үйлчилгээнд “Дэмжлэгт хяналт”-ыг хийлээ. Тушаалд заагдсаны дагуу эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний чиглэлээр батлагдсан тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг үнэлэх, эмнэлзүйн удирдамж, журам, зааврын мөрдөлтөнд хяналт , үнэлгээ хийх ажлыг 12 эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд хийж, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгч ажиллалаа.

Дэлгэрэнгүй...
 
Аймгийн Эрүүл мэндийн газар Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.
2016 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 08:41

Аймгийн Эрүүл мэндийн газарт Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Дундговь аймгийг хариуцсан зохицуулагч МАСҮДА МАКОТО ирж Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан болон холбогдох мэргэжилтэнүүдтэй ирж уулзан хамтран ажиллах талаар гэрээ байгууллаа.

2017- оны 2 сард Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын сайн дурын мэргэжилтэн тархвар судлалын чиглэлээр Эрүүл мэндийн газарт ирж ажиллахаар боллоо.

 

 
Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүд аймгийн Эрүүл мэндийн салбарт туршлага судаллаа.
2016 оны 11-р сарын 09, Лхагва гариг, 08:39

Завхан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн эмчээр ахлуулсан багийнхан Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, УАУ-ны төв, Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвүүдээр орж туршлага судлан, хамтран ажилаллаа. Зочидын бүрэлдэхүүнд Завхан аймгийн эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, эмч, мэргэжилтэн, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч, өрх, сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөл зэрэг эмч мэргэжилтнүүд байв.

Дэлгэрэнгүй...
 
“ХАВДРЫН АЙДАСГҮЙ АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА-ЭЛЭГНИЙ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ” АЯНЫ ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЯВАГДАЖ БАЙНА.
2016 оны 10-р сарын 26, Лхагва гариг, 02:05

Жилийн зорилтот ажлын хүрээнд 9 сарын 26-наас 11 сарын 27-ны өдөр хүртэл зарлан явуулж байгаа “Хавдрын айдасгүй амьдралын төлөө хамтдаа-Элэгний хавдраас сэргийлье” 2 сарын аяны үйл ажиллагааны эхний 1 сарын байдлаар элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээнд нийт 5463 хүнийг хамруулснаас элэгний В вирустай 274, С вирустай 199 хүнийг илрүүлэн хяналтанд авч, 663 хүнийг элэгний В вирусын эсрэг сайн дурын дархлаажуулалтанд хамруулаад байна.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 56-с 9

ХЭРЭГТЭЙ ХОЛБООСУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер

Эрүүл мэнд

Теле хичээлийн материал

ЭМСХХ