Эмийн бүртгэл

Sample image

Глобал

Хэдэн зочин онлайнд байна вэ

Манайд 23 зочид онлайн

Тоолуур

voucher codes


"Нэмэлт цэг" ажиллуулж эхэллээ.
2017 оны 6-р сарын 16, Баасан гариг, 08:08

АЙМГИЙН ТӨВД ТҮР ОРШИН СУУЖ БАЙГАА 40-65 НАСНЫ ДААТГУУЛАГЧ ИРГЭН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДЭЭР ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ХАМРАГДАНА УУ

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2017 оны 06 сарын 05-ны өдрөөс 40-65 насны даатгуулагч иргэнийг харъяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулж байгаа билээ.

Энэ хүрээнд аймгийн төвд түр оршин суугаа Сайнцагаан сумаас бусад сумын даатгуулагч 40-65 насны иргэдийг Эрүүл мэндийн газраас аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр “НЭМЭЛТ ЦЭГ”-ийг ажилуулан хамруулж байна.

ИЙМД АЙМГИЙН ТӨВД ТҮР ОРШИН СУУГАА 40-65 НАСНЫ ДААТГУУЛАГЧ ИРГЭН ТА ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДЭЭР ОЧИЖ ХАМРАГДАНА УУ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР.

 

 
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР НЭГДСЭН ЭМНЭЛЭГ, СУМ, ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДТЭЙ “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ “ХАМТРАН АЖИЛЛАХ ГУРВАЛСАН ГЭРЭЭ”-Г БАЙГУУЛЛАА
2017 оны 6-р сарын 06, Мягмар гариг, 03:21

“Элэг, бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн газар нь Нэгдсэн эмнэлэг, 15 сумын эрүүл мэндийн төв, 2 өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллах гу рвалсан гэрээг байгуулан 3 талын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиг үүргийг баталлаа.Гэрээгээр Эрүүл мэндийн газар нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалт, мэргэжлийн арга зүй, удирдлагаар ханган хяналт тавьж ажиллах ба анхан шатны өрх, сумын эрүүл мэндийн төвүүд орон нутгийн 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамруулан, шинжлүүлэгчийн сорьцыг аймгийн Нэгдсэн эмнэлэгт сорьц тээвэрлэлтийн журмын дагуу илгээх, аймгийн Нэгдсэн эмнэлэг нь элэгний В, С вирусийн халдвартай иргэнийг хяналтанд авч, гуравдугаар шатлалын лавлагаа лабораториудад шинжилгээ, оношилгоог хийлгэн, шаардлагатай иргэдийг вирусийн эсрэг эмчилгээнд хамруулан хянах бөгөөд Эрүүл мэнд, нийгмийн даатгалтай гэрээ байгуулан сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд “Эрт, илрүүлэг шинжилгээний багц”-ыг гүйцэтгэлээр олгож ажиллах юм.

Дэлгэрэнгүй...
 
40-65 НАСНЫ ДААТГУУЛАГЧИЙГ ЭЛЭГНИЙ “В”, “С” ВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ҮНЭГҮЙ ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2017 оны 6-р сарын 06, Мягмар гариг, 00:26

Монгол улсын Засгийн газраас хүн амын дунд хепатитын вирусийн халдварын тархалтыг хязгаарлан, хепатитын С вирусийн халдварын шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитын вирусээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилтыг тавин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэхээр батлан гаргасан билээ.

Энэхүү “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2017 оны 06 сарын 05-ны өдрөөс 40-65 насны даатгуулагчийг харъяа өрх, сумын эрүүл мэндийн төв дээр элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд үнэгүй хамруулж эхэллээ.

40-65 насны иргэн эрүүл мэндийн даатгалаа төлж элэгний В, С вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах бөгөөд цаашдын элэгний В, С вирусийн ачаалал тоолох шинжилгээ, нэмэлт оношилгоо, вирусийн эсрэг эмчилгээнд эрүүл мэндийн даатгалаараа хөнгөлттэй, үнэгүй хамрагдах юм.

ИЙМД 40-65 НАСНЫ ИРГЭН ТАНЫГ ЭЛЭГНИЙ В, С ВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ХАМРАГДАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Иргэн бүр аав, ээж, эмээ, өвөө, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө эрүүл мэндийн төлөө энэхүү мэдээллийг цааш түгээнэ үү.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР.

Дэлгэрэнгүй...
 
Сувилагчийн нэг өдөр аян зохион байгуулагдлаа.
2017 оны 4-р сарын 26, Лхагва гариг, 00:33

Олон улсын сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтний өдрийг угтаж зохион байгуулж буй үйл ажиллагааны хүрээнд "Сувилагчийн нэг өдөр" аяныг аймгийн хэмжээнд баруун, зүүн, төвийн бүс болгон 12-21 хоногийн хугацаатайгаа зохион байгуулав. Аймгийн төвд зохион байгуулагдаж буй "Сувилагчийн нэг өдөр" аяныг Сайнцагаан сумын 2 багаас тус бүр нэг өрх айлыг сонгон авч өрх гэр бүлийн ундны ус, эрүүл ахуйд дэмжлэг үзүүлэх, сонгогдсон өрхийн ундны ус орчны эрүүл ахуйд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж баримтжуулах,тухайн өрхийн багийн засаг дарга, нийгмийн ажилтан, орон нутгийн "АРД" телевизтэй хамтарч ажиллах зэрэг үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулж байна.

 

 
“Өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах нь” сургалтыг зохион байгууллаа.
2016 оны 2-р сарын 03, Лхагва гариг, 09:34

Улс орны хөгжлийн шалгуурт хүүхдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг илтгэх- нялхсын эндэгдэл, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшин ордог. Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” стратегийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч хүүхдийн эндэгдлийн зонхилох шалтгаан болж буй өвчнүүдийн оношилгоо, эмчилгээ сайжирч, 1990 онтой харьцуулахад нялхсын болон 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл тууштай буурч байгаа бөгөөд Мянганы Хөгжлийн Зорилтоо хангасан орон болсныг НҮБ-аас тэмдэглэсэн юм.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 58-с 8

ХЭРЭГТЭЙ ХОЛБООСУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер

Эрүүл мэнд

Теле хичээлийн материал

ЭМСХХ