Эмийн бүртгэл

Sample image

Глобал

Хэдэн зочин онлайнд байна вэ

Манайд 6 зочид онлайн

Тоолуур

voucher codes


Эрүүл мэндийн газраас гавъяаныхаа амралтанд гарса
2017 оны 9-р сарын 29, Баасан гариг, 14:14

Олон улсын Ахмадын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн газраас гавъяаныхаа амралтанд гарсан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Эрүүл мэндийн яамны Хүндэт жуух бичгээр ахмад бага эмч Х.Чимгээг шагнаж Шагналыг гардуулан өглөө.


 

 
“Өрх бүрийг сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох” 3 сарын аян дүнгээ гаргалаа
2017 оны 9-р сарын 29, Баасан гариг, 14:08

Эрүүл мэндийн газар Дэлхийн Зөн Дундговь ОНХХ-тай хамтран зохион байгуулсан "Сайжруулсан ариун цэврийн байгууламжтай болгох" аяныг дүгнэлээ. Шалгаруулалтанд Сайнцагаан сумын 20 айл өрх материалаа ирүүлснээс хамгийн сайн ажиллаж, ариун цэврийн байгууламжаа стандартын дагуу барьж тохижуулсан 9 айл өрхийг шагнаж урамшууллаа.

Дэлгэрэнгүй...
 
Өнөөдөр дэлхийн хүүхдийн хараа хамгаалах өдөр
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 14:55

Дэлхийн улс орнуудад жил бүр ойролцоогоор 500,000 гаруй хүүхэд сохорч байгаа нь анагаах ухааны төдийгүй нийгмийн эрүүл мэндийн өмнө хурцаар тавигдаж байгаа асуудлын нэг болсоор байна. Монгол улсад хийгдсэн судалгаагаар (2002) хүүхдийн сохролын тархалт нь 0.19/1000 байгаа нь бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад бага мэт боловч хүүхдийн катарактын сохрол нь бусад Азийн хөгжиж буй орнуудын түвшинд (5-6/100,000) байна. Иймд хүүхдийн хараа хамгаалах асуудлыг “Сохролоос сэргийлэх үндэсний хөтөлбөр”-т нэн тэргүүнд шийдэх асуудал болгон тусгасан.

Дэлгэрэнгүй...
 
“Улаанбурхан, халдвар саа өвчний тандалтыг эрчимжүүлье” бүсийн сургалтыг зохион байгууллаа
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 14:39

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчний үндэсний төвтэй хамтран “Улаанбурхан, Халдвар саа өвчний тандалтыг эрчимжүүлье” бүсийн сургалтыг 2017 оны 09 сарын 14-ны өдөр аймгийн төвд зохион байгуулж, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Төв аймгуудын Эрүүл мэндийн газруудын халдварт өвчин, дархлаажуулалтын асуудал хариуцсан 24 эмч, мэргэжилтэн болон манай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 24 эмч, эмнэлгийн мэргэжилтэн тус тус хамрагдлаа.

Дэлгэрэнгүй...
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН БАГА АНГИЙН СУРАГЧДАД “ГАР УГААХ” СУРГАЛТЫГ ХИЙЖ БАЙНА
2017 оны 9-р сарын 15, Баасан гариг, 14:32

Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад “Гар угаах” сургалт хийх график төлөвлөгөө гарган% төлөвлөгөөний 2017 оны 09 сарын 12, 13-ны өдрүүдэд Мандал сургуулийн 3 бага ангийн 96 сурагчдад “Гар угаах” сургалтыг хийлээ.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 58-с 7

ХЭРЭГТЭЙ ХОЛБООСУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер

Эрүүл мэнд

Теле хичээлийн материал

ЭМСХХ