Эмийн бүртгэл

Sample image

Глобал

Хэдэн зочин онлайнд байна вэ

Манайд 19 зочид онлайн

Тоолуур

voucher codes


“Антибиотик эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлье” сэдэвтсургалтыг зохион байгууллаа
2017 оны 11-р сарын 07, Мягмар гариг, 15:09

Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэгтэй хамтран 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе”, “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” уриан дор иргэдэдантибиотик эмийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж явууллаа. Сургалтанд нийт 126 иргэн хамрагдсан ба сургалтанд хамрагдсан нийт оролцогчдоор “Антибиотик эмийг хариуцлагатай хэрэглэх иргэний андгай”-г өргүүлэн, “Антибиотикийн зохистой хэрэглээ” гарын авлагыг сурталчилан тараалаа.

 
Ундны усны хэрэглээ болон эрүүл ахуйн байдал”-д судалгаа хийх сургалт зохион байгууллаа.
2017 оны 11-р сарын 06, Даваа гариг, 10:45

Дэлхийн зөн Дундговь орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс санаачлан өрхийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор “Өнөөдрийн оролцоо-маргаашийн боломж” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөр нь гэр бүлийн оролцоонд тулгуурлан орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, нийгмийн бүхий л үйлчилгээг цогцоор хүргэж, тэдний амьдралын чанарыг сайжруулах зорилготой.

Дэлгэрэнгүй...
 
“Bархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд “тархины харвалтаас урьдчилан сэргийлье” сургалтыг зохион байгууллаа
2017 оны 10-р сарын 31, Мягмар гариг, 15:16

Эрүүл мэндийн газраас “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд харъяа эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч, аймгийн хэмжээнд “Тархины харвалтаас урьдчилан сэргийлье” уриан дор 2017 оны 10 сарын 16-29-ны өдрүүдэд тэмцэглэн өнгөрүүлж байна.

Дэлгэрэнгүй...
 
“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд даатгуулаг ч 40, 45, 50, 55, 60, 65 настай иргэд “багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамрагдана
2017 оны 10-р сарын 25, Лхагва гариг, 14:16

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж даатгуулсан 40, 45, 50, 55, 60, 65 настай иргэнийг 50000 төгрөгийн “Багц” урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд үнэгүй хамруулах бөгөөд энэхүү тусламж үйлчилгээ жил бүр зохион байгуулагдаж 2020 он хүртэл үргэлжлэх юм.

Дэлгэрэнгүй...
 
Алхалтын ач холбогдол
2017 оны 10-р сарын 16, Даваа гариг, 10:00

Алхалт бол хүний бие махбодын үндсэн хөдөлгөөн. Алхахад биднээс ямар нэг төхөөрөмж, байр талбай шаардлагагүй маш энгийн хялбар бөгөөд, хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, ач холбогдол ихтэй, жилийн аль ч улиралд хийх боломжтой юм. Алхалтыг тайван удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөрөө тохируулж, амьсгалын болон зүрхний тоог нэмэгдүүлэн идэвхтэй хөдөлгөөн болгодог.

Дэлгэрэнгүй...
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 57-с 5

ХЭРЭГТЭЙ ХОЛБООСУУД

Баннер
Баннер
Баннер
Баннер

Эрүүл мэнд

Теле хичээлийн материал

ЭМСХХ